Архангай аймгийн уяачдыг сум дамжин морь уралдуулахыг хориглов
2018-07-04
Гэрэл зургийг MPA.mn

 

Архангай аймгийн Өгийнуур, Хотонт, Хашаат, Өлзийт, Цэнхэр, Батцэнгэл, Төвшрүүлэх, Өвөрхангай аймгийн Хархорин зэрэг сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Үүнтэй холбогдуулан Булган аймгийн зарим сумдын баяр наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.  Уг захирамжтай холбоотойгоор сумдын болон багийн засаг дарга нарт сумын баяр наадмыг сум дотроо зохион байгуулахыг үүрэг болголоо.

 

Мөн сумдын уяачдыг сум дамжин хурдан морио уралдуулахыг хоригложээ.

 

Дээрх товын дагуу:

 

Ихтамир сум – 2018.07.10-11

 

Чулуут сум – 2018.07.10-11

 

Хангай сум – 2018.07.09-10

 

Тариат сум – 2018.07.08-09

 

Өндөр-Улаан сум – 2018.07.08-09

 

Эрдэнэмандал сум – 2018.07.09-10

 

Жаргалант сум – 2018.07.09-10

 

Цэцэрлэг сум – 2018.07.09-10

 

Хайрхан сум – 2018.07.08-09

 

Булган сум – 2018.07.08-09

 

Цахир сум – 2018.07.09-10-нд наадмаа хийх аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Наад хуваарь чинь шүлхийний байдлаас болж өөрчлөгдсөн. 7 сарын 19, 20-нд сумдын наадам эь зэрэг болох юм байна лээ шүү
2018-07-05