Ким Чен Уны өмд нь шороо болж, нүүр нь улайсан зургуудыг нийтэлжээ
2018-07-04

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун өнгөрөгч амралтын өдөр улсынхаа томоохон үйлдвэрүүдтэй биечлэн танилцаж, удирдлагуудад нь заавар зөвлөгөө өгчээ. Удирдагчийн уг ажлын айлчлалын талаарх гэрэл зургуудыг тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг цахим хуудастаа нийтэлжээ.

 

 

Эдгээр гэрэл зургуудын дунд залуу удирдагчийн өмд нь шороо болсон мөн нүүр нь улайсан гэх мэт янзлаагүй зургууд нийтлэгдсэн нь олны анхаарлыг татсан байна. Тус сайт ихэвчлэн удирдагчийнхаа инээмсэглэсэн, зааварчилгаа өгч буй үеийн зургуудыг нийтлэдэг юм.

 

 

Тэрбээр эхнэр, Тэргүүн хатагтай Ри Сол Жугийн хамтаар гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрт зочилсон байна.

 

 

Ким Чен Ун энэ жил анхны айлчлалаа хийхээс гадна олон жилийн өмнөөс дайсагнасан харилцаатай байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай биечлэн уулзсан билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ажил хэрэгч хүнд ийм юм байна шүү дээ сэтгэлгээний доройтол гэж энэ байх
2018-07-05
хөгжил байнаа байна
2018-07-04
Manai derged ondor hogjson uls shuu. Tsomiin zevseg, tiv algasah puujin hiisen uls yug bol yug hiine bizdee
2018-07-04
zochin:
singa yvj ireed . hugjil devshil haran gaihaj . ireed ard tvmnee ulaan garaar ni had mod chuluu siichvvlj hugjil devshil tei bolno gej muruudun . ard tvmnee tamlah ni ene ulygchin
2018-07-04