Ховор үзмэрүүдийг үзэсгэлэнд дэлгэжээ
2018-07-04
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Тун удахгүй Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам болно. Үндэсний их баяр наадмыг угтаж, дотоод гадаадын жуулчид, үзэгчдэд зориулан Монголын Үндэсний музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор үзмэрүүдийг үзэсгэлэнд дэлгэжээ.

 

Тухайлбал Монголчуудын уламжлалт шүтээн, сахиусны холбогдолтой 70 гаруй эд өлгийн зүйлсийг дээжлэн үзүүлж байна. Тус үзэсгэлэн нь өнөөдөр нээлтээ хийлээ.

 

Үзэсгэлэнг ирэх наймдугаар сарын 25-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин