Цаатангуудад олгох мөнгөн тэтгэмжийн журмыг шинэчилнэ
2018-07-04

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тайгад амьдардаг цаатан хүүхэд болон насанд хүрсэн иргэнд сар бүр мөнгөн тэтгэмж олгох журмыг шинэчлэн батлахаар болов.

 

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар цаатан иргэдэд тэтгэмж олгож эхэлсэн.Цаатан иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулах зорилгоор 2013 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгох журмыг мөрдөж буй юм. 2016 оны байдлаар 378 иргэнд  556.8 сая төгрөгийн тэтгэмжийг олгосон байна.

 

Одоо Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгад 84 өрхийн 478 цаатан иргэн амьдарч байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин