Агуйд бид ийм олон хоног байснаа мэдээгүй
2018-07-05

Жинхэнэ гайхамшиг Тайландад тохиогоод буй юм. Агуйд ороод есөн өдрийн турш сураггүй алга болсон 11-16 насны 12 хүү болон 25 настай дасгалжуулагч залууг эсэн мэнд олоод байна.

 

 

Тэднийг Тайландын аврагчид Там Лаунг агуйнаас олоод буй бөгөөд аврах ажиллагаа өнөөг хүртэл үргэлжиж буй аж. Хөвгүүдийг агуйнаас гаргахын тулд хамгийн сарын хугацаа шаардлагатай гэж байсн ч өчигдөр албаныхан “3-4 сар болно. Учир нь хөвгүүд агуйн хамгийн гүний хэсэгт байгаа. Ийшээ аврагчид нэвтрэх боломжгүй. Хэрвээ буруу хөдөлвөл хөвгүүд живж үхэх эрдсэлтэй. Бид аврах ажиллагаанд эрсдэл гаргамааргүй байна. Тиймээс их сайн бодож хөдлөх учиртай” хэмээн мэдэгджээ.

 

Хөвгүүдэд эхний ээлжинд яаралтай хоол хүнс хүргэж өгчээ. Өчигдөр хөвгүүдийн биеийн байдлыг үзсэн эмч мэдэгдэхдээ “Тэд олон хоног хоол идээгүй ч эрч хүчтэй байна. Хөвгүүдийн биеийн байдал сайн байгаа. Тэд аврах ажиллагаа дуустал тэсч чадна гэдгээ амласан” гэв.

 

Агуйд гацсан нэгэн хөвгүүн “Бид их өлссөн. Гэхдээ бид бууж өгөхийг хүсээгүй. Өдөр бүр залбирч, гэр бүлтэйгээ дахин уулзуулж өгөхийг бурхнаас гуйсан” гэсэн бол өөр хөвгүүн “Агуйд бид ийм олон хоног байснаа мэдээгүй.Үнэхээр гайхалтай” хэмээжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин