Таван хүүхэдтэй өрх толгойлсон бүсгүйд гэр бэлэглэлээ
2018-07-05

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэн Ц.Батцэцэг нь 1-18 насны таван хүүхэдтэй өрх толгойлсон ээж. Өөрийн гэсэн гэр оронгүй, олон жил айлын хажууд амьдардаг байсан түүнд Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагаас иж бүрэн гэр бэлэглэлээ.


 

Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А. Амартүвшин, Тохижилт үйлчилгээний төвийн дарга Ц.Эрдэнэбаатар, ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч Тохижилт үйлчилгээний төвийн дэд захирал Ч. Базарзаяа, 6 дугаар хорооны Засаг дарга А. Сүххишиг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн нар оролцлоо. 


Энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишиг “Таван  сайхан үрс нь эрүүл саруул  өсөн торниж,  төр улсдаа нэртэй, түмэн олондоо тустай хүмүүс болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье гэлээ. 


 

Өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй болсон Ц.Батцэцэг "энэ бүхэнд итгэхгүй байна. Та бүхэнд баярлаж талархсанаа яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Маш их баярлалаа" хэмээлээ.

 

Дашрамд дуулгахад Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны зорилтот бүлгийн гурван өрхөд дахин өргөө цагаан гэр бэлэглэх аж. 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Банзалзаяа:
Энэ сда дандаа олон хүүхэдтэй эмэгтэйг онилдог, яагаад гэвэл өөрийнх нь босдоггүй. Гэр байр өгнө гэдэг
2024-01-17
irgen:
iim l teneg tortei uls, utaagaa nemj baihaar yadaj 1 oroo bair ogch baival deer umdaa…arai dendyy
2019-11-13
irgen:
nohorgui oroh oronchgui baij yugeed l hyyhed gargaad baidag teneg ve
2019-03-09
irgen:
dendyy archaagui tortei umaa, ger beleglej bas neg utaa nemj baihaar iim ger byld bair ogch bolno shdee !!!!! mongol uls dendyy zoohyylee bayan uls baij horgoloo toolson, tal deer ganz ger barij ogood l araichdee
2019-03-09
иргэн:
МОНГОЛ УЛСАД БАЯН ЯДУУГИЙН ЯЛГАА ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЛЭЭ
2018-07-05
irgen:
Ulaanbaatar hotad ger belegleed baidgaa bolimoor umaa 21-r zuund,,,,ene metiin tuslamj shaardlagatai aild bair beleglechih bolomj Mongol ulsiin tord baimaar l umdaa, ene meteer utaa geriin horoolliin ail negeer nemegdlee…!!!!!!!!! Dendyy haramch archaagui tortei uls.
2018-07-05
за мэдэхгүй, яагаад ийм хүмүүс олшроод байна вэ, яагаад ийм хүмүүст дандаа тусламж дэмжлэг очдог юм бэ. Барьцаж байгаа юм биш. Өрх толгойлсон ганц бие ээжүүд 1,2 хүүхэд гаргалаа, цаашид ухаантай бодолтой амьдармаар юм. 1-18 насны 5 хүүхэд гэж байна. сүүлийн хүүхдээ юу бодож гаргадаг байнаа. Орон гэр, ажилгүй байж 4 хүүхдээ хүний дайтай явуулахаа боддоггүй юм уу. Улс оронд хүн хэрэгтэй хэрэгтэй. Гэхдээ ингэж бусдаас тусламж авч албатай юм шиг амьдардагаа больмоор байна.
2018-07-05
Банзалзаяа:
Энэ сда дандаа олон хүүхэдтэй эмэгтэйг онилдог, яагаад гэвэл өөрийнх нь босдоггүй. Гэр байр өгнө гэдэг