ДАШТ-2018: Гоол оруулж чадаагүй тамирчдаа заналхийлжээ
2018-07-05

ОХУ-д зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын эрхийн төлөөх сүүлчийн тоглолт Колумб болон Английн шигшээ багуудын хооронд болж өндөрлөлөө. Хоёр багийн тоглолтын харьцаа 1:1 болж тэнцсэн учир шүүгч 30 минутыг сунгасан. Энэ хугацаанд ганц ч гоол ороогүй учир ялагчийг торгуулийн цохилтоор тодруулахаар болсон юм. Английн шигшээ баг 3:4 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авсан билээ.

 

 

Тэгвэл Колумбын иргэд торгуулийн цохилтыг алдаж, зорилгоо биелүүлж чадалгүй нутаг буцахаар болсон шигшээ багийн тоглогч Матеус Урибе, Карлос Баккагийн амь насанд заналхийлсэн талаар “www.delfi.lv” сайт мэдээллээ.

 

Тэднийг нутагтаа ирэхгүй байхыг сануулсан сөрөг сэтгэгдлүүд интернэт сүлжээнд хурдацтай тархаж эхэлжээ.

 

 

1994 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий Колумбын шигшээ багийн тоглогч Андрес Эскобар өөрийнхөө хаалганд авт гоол хийж, багаа ялагдалд хүргэсэн юм. Тэрбээр нутагтаа ирсэнийхээ дараа нийслэл Богота хотноо зургаан удаа буудуулж, амиа алдсан түүхтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
columbia:
columbia bol argagui l helsendee hurdeg ter holbombogchid uhsen
2018-07-16
Авто гоол гээч
2018-07-09
Хамгийн гол нь бооцоо тавиад алдсан хүмүүс хорсохдоо тийм үйлдэл хийдэг гэж сонссон юм байна
2018-07-06
бооцоо мөрий тавьдаг хэдсэн сая доллараар хожигдвол дуусаа
2018-07-05
Aimsihigiin xar maluud aa ...ene chin togloom shuu dee....
2018-07-05
Zochin:
Unen tiim tuuh bn
2018-07-05
anje:
БУРХАН МИНЬ
2018-07-05
Арай ч дээ:
Яанаа үгүй байлгүй дээ, ямар аймаар хэрэгвэ гэдэг шиг. Ингэтлээ хүний амьнаас илүү үзэгдэх болсон нь юуны учир вээ хөлбөмбөг одоо. Үнэн бол хэцүү юм аа. Дэлхий нийтэд хүний эрх, амьд явах эрхийг хамгаалах байгууллагууд байгаа даа. Тэдний сонорт хүрээсэй. Хөөрхий ямар хөлс хүч гаргаж олимпийн эрх авсныг тэр муу биеэ оторлож, шүүмжилж суугчид мэдэхгүй шд, өөрсдөөр нь өшиглүүлээсэй.
2018-07-05
Zochon:
Holbombogiig har tamhi shig hergledeg humuus bn.mahaihan holbombogt dintchvoo har tamhi l gesen ugshuu
2018-07-05