ОХУ-д ДАШТ-тэй зэрэгцэн жагсаал болов
2018-07-05

ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ-2018 тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна. Спортоор амьсгалж буй ОХУ-д эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж, эмх  замбараагүй байдал үүссэн талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Оросын 30 гаруй хотноо олон мянган иргэн тэтгэврийн насыг нэмэх Засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү ДАШТ-тэй зэрэгцэн дуу хоолойгоо хүргэжээ.

 

ДАШТ-ий нээлтийн өдөр тус улсын эрх баригчид тэтгэврийн насыг шинэчлэхээр болсон тухайгаа ард түмэндээ хандан мэдэгдсэн юм.

 

Энэхүү шийдвэрээр эрэгтэйчүүд 60-65, эмэгтэйчүүд 55-63 насандаа тэтгэвэрт гарах гэнэ. Оросын дундаж тэтгэвэр 14,000 рубль байдаг.

 

Жагсаалыг Авлигын эсрэг сангийн тэргүүн Алексей Навальный тэргүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин