Монгол туургатнууд Сүхбаатарын талбайд наадна
2018-07-05

“Мөнх тэнгэр” монгол туургатны соёл урлагийн наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Монгол туургатны соёл урлагийн наадмын нээлтийн ажиллагаа энэ сарын 6-ны 21.00 цагт Сүхбаатарын талбайд болно. Харин энэ сарын 7-ны өдөр “Монгол хувцасны нууц товчоо” театрчилсан загварын тоглолт болох аж. Мөн 8-ны өдөр хаалтын ажиллагаа Сүхбаатарын талбайд болно.

 

 

Энэ наадамд ӨМӨЗО, Шинжаан Уйгар, Хөх нуур, Буриад, Тува, Халимаг зэрэг улсаас 200 гаруй уран бүтээлчид хүрэлцэн ирэх аж. Харин манай улсаас 1000 гаруй хүн оролцох юм байна. Наадмын өдрүүдэд Сүхбаатарын талбайн эргэн тойронд монгол гэр барьж, улс орнуудын үзэсгэлэн гарна.

 

Наадмын талаар Монгол туургатны соёлын сангийн тэргүүн Н.Жанцанноров “Хөх нуурын дээд монголчууд анх удаа оролцоно. Алтайн хязгаарын соёлыг бид үзэх боломжтой. Монгол туургатнуудын соёлын томоохон цугларалт болно” гэсэн мэдээллийг өглөө.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин