Экс тагнуулчийн охин ОХУ-д очиж, гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар болжээ
2018-07-05

ОХУ-ын экс тагнуулын ажилтан Сергей Скрипал охиныхоо хамтаар өнгөрөгч гуравдугаар сард Британид байхдаа гэнэтийн дайралтад өртөж, хордсон юм. Тэднийг “Новочик” гэх химийн хортой бодисоор хордуулсан болохыг мэргэжилтнүүд тогтоогоод буй.

 

 

Өдгөө 33 настай Юлия 20 өдрийн турш ухаангүй байсан бөгөөд тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард эмнэлэгээс гарсан билээ. Тэрбээр эмнэлэгээс гараад хэсэг хугацааны дараа хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн юм.

 

Тэгвэл Юлия тун удахгүй ОХУ-д очихоор болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Юлия ойрын хугацаанд Орост очиж, гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгээ уулзахаар болсон талаар Британийн эх сурвалж мэдээлсэн байна.

 

Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Юлия бие даан шийдвэр гаргах эрхтэй. Түүний шийдвэрт бид оролцох ёсгүй. Тэр зөв гэсэн зүгтээ явах учиртай” хэмээн мэдэгджээ. Юлиягийн ойрын эх сурвалжууд “түүнийг ОХУ-д зохион байгуулагдаж буй ДАШТ-ий үеэр нутагтаа очно” хэмээв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Юлия эх орон руугаа очих нь Мэйд ямар хамаа байна. ангил дотоод асуудал, ЕХ-ны асуудлаа шийдэж чадахгүй байж ОХУ-г ганцаардуулах гэж улс төрийн түрэмгийлэл, улс төрийн треорист үйл ажиллагаа явуулахаа болих хэрэгтэй. угаасаа ялзарч байгаа орон шүүдээ.
2018-07-05
zochin:
гомо мөнхөө шар хаданд сайн дураараа хэвтсэн гэж үнэн үү
2018-07-05
ШИНЭКОВ:
НОВИЧОК БУЮУ ШИНЭ ЮМ ГЭСЭН ҮГ ЮМ БИШ ҮҮ? ШИНЭКОВ
2018-07-05