Авто замчид салбарын сайдтай хэлэлцээр байгуулав
2018-07-05

 

Монголын авто замчдын ҮЭ-ийн холбоо, Зам тээврийн хөгжлийн Сайдтай хэлэлцээр байгууллаа.  Уг хэлэлцээрээр замын салбарын ажилчдын хөдөлмөрийн асуудал, ажил олгогч, төрийн захиргааны байгууллагын хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээр байгуулж 9 бүлэг 62 заалтыг тусган хэрэгжүүлэхээр болов.

 

Хэлэлцээрийн үеэр авто замчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх болон хөдөлмөр нийгмийн асуудлыг онцлон ярилцлаа. Мөн жилийн дөрвөн улирал тасралтгүй ажилладаг  авто засварын төрийн өмчит компануудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 400 мянган төгрөгөөс доошгүй байхаар баталгаажуулав. 2016 оны байдлаар зам тээврийн яамны сайдын 186-р тушаалаар зам, замын байгууламж барилга засварын ажлын төсөв бодох заавар дүрмэнд тарифыг 2.5 дахин нэмхээр болсон байна.

 

Авто замын салбарт хүнд хортой нөхцөлд ажилладаг ажилчдын хэвийн бус нөхцөлд ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлж, 1,8 хувиар нэмэгдэл бодож олгох, зөвлөх инженерт цалингийн 15 хувийн нэмэгдэл, мэргэшсэн болон тэргүүлэх зэрэгтэй инженерүүдэд 10 хувийн нэмэгдэл, Авто замын салбарын ажил мэргэжлийн аваргад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох асуудлуудыг хэлэлцэв.

 

Монголын авто замчдын холбооны дарга Б.Цэрэнпүрэв “Энэ хэлэлцээрт бид ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх хөдөлмөр хамгааллын асуудлуудыг тусгаж өгсөн байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн талаар гэхэд монгол улсын нутаг дэвсгэрт гадаадын зээл тусламж хөрөнгө оруулалтаар конвенцийн гэрээгээр зам гүүрийн барилга гүйцэтгэсэн тохиолдолд  Монголоос ажиллах хүчний 50 хувийг хангаж абйхыг  хэлэлцээрт тусгаж оруулхаар болсон.Мөн зарим ажилчиддаа нэмэгдэл өгхөөр болсон.  Манайд нэмэгдэл олгодог албан байгууллага ховордоод байгаа болохоор бид ажилчиддаа нэмэгдэл олгохоор ярилцсан. Ингэснээр авто замын салбарын хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа” гэв.

 

Ч.Нандинцэцэг

Shuud.mn
Сонин хачин
dsn:
zamiinhan bugd huvi kapaniud bizdee yunii tsalin gej ? ter huviin zahirluuddaa yri! kontsessiin gereegeer orj bgaa gadaad kampani yu gej tal huviadaa manai ajilchid avah ve, iim teneg yum buu hiij ulsiin tolgoi erguuleed demii heruuliin alim tariad baidaa tarhigui tolgoinuud mini!
2018-07-05