Канадад хэт халууны улмаас 33 хүн амиа алджээ
2018-07-06

Канадын Квебек мужийн Монреал хотноо хэт халуун өдрүүд үргэлжилсээр байна. Тэгвэл энэхүү байгалийн үзэгдлийн улмаас 33 хүн амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Амиа алдагсдын ихэнх нь өндөр настнууд буюу 50-80 насныхан гэнэ.

 

Тус бүсэд +35 хүртэл халж буй талаар Цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.

 

Эрх баригчид ард түмэндээ хандан их хэмжээний ус ууж, улмаар сүүдэрт байхыг уриалсан аж. Мөн өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүдийг шаардлагатай биш бол гэрээсээ гарахгүй, сэрүүн тасалгааны өрөөнд байхыг сануулжээ.

 

Хотын дарга Валери Плэйн  “Бид чадах бүхнээ хийж байна” хэмээн хэллээ. Удирдлагууд хотын төвөөр нэмж усан оргилуур, нарнаас хамгаалах сүүдрэвч байгуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин