Трампын аварга том бөмбөлөг Лондонгийн дээгүүр хөөрөв
2018-07-06

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 12-нд Их Британи улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр төлөвлөж буй билээ.

 

 

Тэрбээр энэ оны эхээр Лондонд айлчлахаар төлөвлөж байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан юм.

 

Тэгвэл британичууд Трампын айлчлалыг эрс эсэргүүцэн, өөрсдийн дуу хоолойгоо эрх баригчдаа өвөрмөц байдлаар хүргэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Цагаан ордны тэргүүнтэй тун адилхан харагдах, цагийн өнгийн дотуур хувцас өмссөн 6 метр урттай аварга том бөмбөлөгийг Лондонгийн дээгүүр хөөргөж, “Трамп Британийн газар нутагт хөл тавих эрхгүй” хэмээсэн байна.

 

Уг бөмбөлөгийг “Хүүхэд Трамп” хэмээн нэрийджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Trumpyn durs buhii bgui dee
2018-07-06