Салютын үйлдвэрт дэлбэрэлт болж, 24 хүн амиа алджээ
2018-07-06

Мексикийн нийслэл Мехико хотоос 30 км-ийн цаана байрлах Тультепек хотноо үйл ажиллагаагаа явуулах салют үйлдвэрлэлийн газар дэлбэрэлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг гэнэтийн ослын улмаас 24 хүн амиа алдаж, 40 хүн шархадсан байна.

 

 

Энэ талаар Тультепек хотын удирдлагууд албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж, амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Улсын хэмжээнд салют үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг тус үйлдвэрт ийнхүү дөрөв дэх удаагаа дэлбэрэлт болжээ.

 

Тультепек хотын салютны захад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дэлбэрэлт болж, 42 хүн амиа алдаж, 70 хүн бэртсэн юм.

 

Эрх баригчид хотын удирдлагуудад хандан үйлдвэр, үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулахыг үүрэгджээ.
 
 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин