Он гарсаар 34 хүүхдийн амь нас хохирч, 800 хүүхэд гэмтжээ
2018-07-06

Он гарсаар гэмт хэрэг, ослын улмаас 34 хүүхэд амь нас хохирч, 800 гаруй хүүхэд хүнд, хөнгөн байдлаар бэртэж гэмтжээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хамгийн сүүлд гэхэд өчигдөр /2018.07.05/ 15.00 цагийн орчимд "Налайх дүүргийн 6-р хороонд байрлах амралтын газрын хойно газарт унасан байсан цахилгааны шонгийн модны утсанд хүүхэд цохиулж нас барсан байна“ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид очиж шалгахад амралтын газраас хойш 250 метрийн зайд газарт унасан байсан дугааргүй шонгийн модны цахилгааны утсанд 7 настай “Н” гэгч охин унадаг дугуйтай явж байгаад хүрч, цахилгаанд цохиулж, нас барсан байна. 

 

Уг 10 айлын тог татсан цахилгааны шон унаад удаагүй байсан бөгөөд тухайн үед бороо ороод удаагүй байжээ. Хэргийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна 

 

Мөн Сүхбаатар дүүргийн 7 хороо, 11 дүгээр хорооллын 7 дугаар байрны орчимд /2018.06.25/ цахилгааны утсанд цохиулж бага насны хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Албан дүгнэлт гараагүй байгааг цагдаагиийн байгууллагаа мэдээллээ.  Урьдчилсан байдлаар тус хороололд байрлах эмийн сангийн төмөр хаалганд тогтоосон байсан, цахилгааны богино холбоо үүссэн ил задгай утсанд 10 настай хүүхэд хүрч, цахилгаанд цохиулан амь насаа алдсан. 

 

Ийнхүү хоёр ч хүүхэд цахилгаанд цохиулан харамсалтайгаар амь насаа алдаад байгаа бол хоёр хоногийн өмнө нэг айлын ах, дүү хоёр зайрмаг авахаар дэлгүүр явах замдаа автомашинд дайруулж, амь насаа алдаад байна. 

 

Тодруулбал Сүхбаатар дүүргийн нутаг БЭЛХИЙН ЗАМ, Тоосгоны үйлдвэрийн давхар дэлгүүрийн зүүн замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 13 настай эрэгтэй Х, 7 настай эмэгтэй Б нарыг мөргөж, амь насыг нь хохироосон. 

 

Урин дулааны улиралд хичээл, сургууль амарч хүүхэд багачууд гадаа тоглох, зугаалах зэргээр амардаг. Энэ үед хүүхэд өртсөн зам тээврийн осол, хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд эцэг, эхчүүд хараа хяналтаа сайжруулж, хариуцлагаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
erchimhychnii yam jlaa hii, ayulgui baidliig hanga ,,,mongo huraahaas oor yyreggui malnuud,,,, zovhon bolson gazar bish byh mongol dayar yavj ayulgui baidlaa zegzleech tenegyydee
2018-07-07