“Эко Алтан заамар” ХХК-иас болж эмчилгээний рашаан ширгэжээ
2018-07-06

Төв аймгийн Заамар сумын иргэд “Эко Алтан заамар” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тус компани нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст багын нутагт орших Их тохойрол нэртэй MV-007712 болон Баянголын эх MV-018995, Бор толгой MV-021015 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг аж.

 

 

Гэтэл Өгөөмрийн их тохойрол нэртэй газрын хөрсийг хуулж, олборлолтын ажил эхэлж байгаа талаар тус багийн иргэд удаа дараа мэдээлж, уг тохойгоо авч үлдэхийн тулд тэмцэж байгаа ч үр дүнд хүрч чадалгүй байгаагаа дуулгалаа. Энэ асуудлын Заамар сумын ИТХ-ын дарга Ш.Галтбадрах  “Уг тохойрол нь иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг, хөндөгдөөгүй ганц эрүүл газар. Энэ компаний уурхайн олборлолт, үйл ажиллагааны улмаас Баянголын элэг,цөс ходоодны рашаан ширгэсэн. Иймд нутгийн иргэдийн хүсэлтээр ээлжит бус хуралдааныг явуулсан. Эцсийн дүнд нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг зөрчсөнд тооцон, уурхайг лацдаж, үйл ажиллагааг зогсоох шаардлагыг хүргүүлсэн ч  лацыг аван, хууль бусаар үйл ажиллагаагаа явуулсаар байна” хэмээн ярилаа.

 

Нутгийн иргэд газар нутгаа авч үлдэхийн тулд тууштай тэмцэхээ илэрхийлж байв.

 

О.Төгөлдөрмаа

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zzz:
Nugel n nudeeree garch heden yeeree tamd tamlagdana shd !! Rashaan us, uul ovoog suutgeed estou uudluhgui shdee. Erthen bolison n deer
2018-07-07
bsukh:
Өтөн чинээ тархитай жинхэнэ орк гуай сонсож бай тэр цаасыг чинь нэг нь хахууль өгч нөгөө нь түүнийг авч олгоод байгаад л учир нь байгаа юм.авч болно өгч болно.Уул усаа бод.Ургамал малаа бод Ууж идэхээ хяна.Авсандаа тэврээд мөнхрөхгүйгээс хойш.Ард чинь үлдэх үр хүүхэд ач гуч чинь Энэ Монголдоо амьдрана. АМЕРИКТ АМЬДРАХ Ч ЮМ БОЛОВ УУ ЯСАА ХААНА ТАВИХ БОЛ.СЭРҮҮН ДЭНЖИЙН ЗҮЛГЭН ДЭЭР ҮҮ. СЭГ БОЛГОСОН НААД ГАЗРЫНХАА ШАВХАЙ БОЛСОН ХОНХОРТ УУ сонголт чамд зөндөө байгаа.оркоо.АНу-гийн шатаах зуух ч олдоно гэхдээ үнэтэй.Хужаагийн өмхий жорлон ч болно.Эх оронгүй хүнд тэр асуудал биш
2018-07-06
bsukh:
Зургийг нь харлаа усандаа дэндүү ойрхон ойрхон байна.Энэ компани ухамсраараа ажлаа зогсоох хэрэгтэй юм шиг санагдаж байна.зөвшөөрөл хамаагүй газар байгалиа гэсэн сэтгэл алт хаанаас ч олдоно.
2018-07-06
Улсаас олгосон лиценетэй газар орон нутаг шантаж хийхээ болих хэрэгтэй. Улсаас болно гээд зөвшөөрөл олгосон байхад оркуудъюу билээ. Тэгээд Заамар угаасаа уул уурхайн газар болсон.
2018-07-06
bsukh:
Өтөн чинээ тархитай жинхэнэ орк гуай сонсож бай тэр цаасыг чинь нэг нь хахууль өгч нөгөө нь түүнийг авч олгоод байгаад л учир нь байгаа юм.авч болно өгч болно.Уул усаа бод.Ургамал малаа бод Ууж идэхээ хяна.Авсандаа тэврээд мөнхрөхгүйгээс хойш.Ард чинь үлдэх үр хүүхэд ач гуч чинь Энэ Монголдоо амьдрана. АМЕРИКТ АМЬДРАХ Ч ЮМ БОЛОВ УУ ЯСАА ХААНА ТАВИХ БОЛ.СЭРҮҮН ДЭНЖИЙН ЗҮЛГЭН ДЭЭР ҮҮ. СЭГ БОЛГОСОН НААД ГАЗРЫНХАА ШАВХАЙ БОЛСОН ХОНХОРТ УУ сонголт чамд зөндөө байгаа.оркоо.АНу-гийн шатаах зуух ч олдоно гэхдээ үнэтэй.Хужаагийн өмхий жорлон ч болно.Эх оронгүй хүнд тэр асуудал биш
та нар нинжадаж ухмаар санагдаад л тэмцээд байна уу
2018-07-06