Ч.Бадрал эх орныхоо нэрийг дахин дуурсгав
2018-07-09

Эх орныхоо нэрийг дэлхийн чихнээ дуурсгаж яваа дуурийн дуулаачдын нэг Ч.Бадрал юм. Италийн алдарт “CHIGIANA” академаас зохион байгуулдаг олон улсын тэмцээнээс манай улсын ЦДБЭЧуулгын гоцлол дуучин, МУСТА Ч.Бадрал тэргүүн байр эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийд дахин дуурсгажээ.

 

 

Тодруулбал уг уралдаанд нийт 1870 дуучин оролцож, финалын шатанд зургаан дуучин ур чадвараараа шалгарч үлдсэн байна. Үүнээс хоёр байр шалгаруулсан бөгөөд тэргүүн байрын “Golden star-2018” шагналыг МУСТА Ч.Бадрал хүртжээ. Тэрбээр “Монгол хүний заяа, зам хоёр урт гэдэг дээ. Та бүхэн сайхан наадаарай” хэмээсэн байна.

 

Уг уралдаан нь зургаан сарын турш явагдсан аж.

 

Ч.Бадрал өмнө нь дэлхийн нэрт дуучин Бибигуль Тулегеновойн нэрэмжит олон улсын дуурын дуулаачын 60 гаруй орны дуучин ур чадвараа сорьсон тэмцээнд тэргүүн байр эзэлж байв. Мөн нэрт хөгжмийн зохиолч Римский Корсаковын нэрэмжит Олон улсын Дуурийн дуулаачдын уралдаанд дэлхийн 10 гаруй орны 100 гаруй мэргэжлийн дуучдыг магнайлж байсан удаатай.

 

ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, ахлагч Ч.Бадрал ОХУ-ын Тверь хотноо зохион байгуулагдсан Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Гран при, ОХУ-ын Ардын жүжигчин Надежда Обуховагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр,  Тольятти хотноо зохиогдсон Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Гран при, ОХУ-ын Ардын жүжигчин алдарт дуучин Наталий Шпиллерийн нэрэмжит Анхдугаар уралдааны Гран при, Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, ОХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн дуурийн дуучдын манлай Елена Образцовагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын Олон улсын X уралдааны дэд байрт шалгарсан амжилтуудыг үзүүлээд байна.

 

 

Түүний энэхүү гавьяаг төр засгаас үнэлж, Засгийн газрын хуралдаанаар 24 сая төгрөгөөр шагнан урамшуулсан.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ийм мундаг залууд гавьяат өгөх хэрэгтэй. Манай улсад соёлын яам байхгүйгээс хамаг урлагийн бодлого алдагдаад байна. Зарим нэг нь олон олон том том уралдаанд ороод түрүүлээд л байдаг төр засгаас 24 хэн сая төгрөгөөр урамшуулаад л болоо. Засгийн газраас урамшуулал олгодог уралдаануудад анхаарлаа хандуулмаар юмаа.Тгхд зарим уралдаан ч биш наадам ч биш сонин уралдаанд хүүхдүүд оролцоод жил болгон засгийн газрын урамшуулал авдаг. . " чоно борооноор " гэгчийн үлгэр.Жил болгоны зун 7 сард болдог Италийн т/ хуурчдын наадам бол уралдаан биш. Ийм уралдаанд засгийн газар урамшуулал олгодогоо болих хэрэгтэй.
2018-07-10
irgen:
yamar mundag um be, amjilt hysie
2018-07-09