Ж.Бат-Эрдэнэ сайд албан даалгавар гаргажээ
2018-07-09

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ албан даалгавар гаргажээ. Тус албан даалгавараар зам гүүрийн ажлыг эрчимжүүлэх үүргийг салбарынхандаа өгсөн байна. 

 

 

Улсын төсөв, гадаадын зээл тусламжаар барьж буй зам гүүрийн ажлыг зураг төслийн дагуу чанартай, хугацаанд нь хийхийг даалгасан байна. Мөн зам барилгын ажил саатсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авахыг ч дурдсан байна.

 

Үүнээс гадна тус албан даалгаварт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, алдаа гаргасан, чанаргүй зам тавьсан, түүнийг нь улсын комисс хүлээн авсан бол хатуу хариуцлага тооцохыг Ж.Бат-Эрдэнэ сайд салбарынхандаа анхааруулжээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Zm:
Olon ym xutsaad bailgui solongost zam gvvrendeer ajildag zaluusiig guij xamtarj ajil
2019-05-01
цахилгаан машин:
цахилгаан машины цэнэглэгчийг хот аймгийн төвд байрлуулах шийдвэр гаргаач ээ.
2018-07-09
irgen:
huuramch chanargui zamuud hiij horongo ih yrj baina, sain arga hemjee av
2018-07-09