“Новочик”-т хордсон гэх Британи эмэгтэй нас баржээ
2018-07-09

ОХУ-ын тагнуулч асан Сергей Скрипал охин Юлиягийн хамтаар энэ оны эхээр Британийн Салисбуриг хотноо химийн дайралтад өртсөн билээ. Юлия эмнэлэгээс гарсан бол тагнуулч эр өнөөг хүртэл сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тэднийг шууд хүний мэдрэлийн системд нөлөөлдөг “Новочик” гэх химийн хортой бодисоор хордуулсан болохыг тогтоогоод буй юм.

 

 

Тэгвэл өнгөрсөн сарын 30-нд Эймсбери хотноо цагдаагийнхан химийн дайралтад өртсөн байх магадлалтай нөхөр, эхнэр хоёрыг олж, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлжээ.

 

Тэдийг “Новочик”-оор хордуулсан болохыг тогтоосон бөгөөд долоо хоногийн турш ухаангүй байсан Дунг Стургесс гэх 44 настай эмэгтэй өчигдөр эмнэлэгт нас барсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Харин түүний нөхөр 45 настай  Чарлье Ровли ухаангүй хэвээр байгаа гэнэ. 

 

Уг мэдээллийн дараа Ерөнхий сайд Тереза Мэй болон тагнуулчийн охин хэвлэлийнхэнд “Үнэхээр их цочирдлоо” хэмээн мэдэгджээ.

 

Хэргийн үнэн зөвийг тогтоохоор 100 гаруй мөрдөгчид ажиллаж эхэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
gadnii tv-yydeer naizuud ni zygeer l dozoo hetryylsen dontoh bodis hereglegchid gej baina lee shdee, anglichuud icheesee bas oros ruu chiheh gej bodoj baigaa
2018-07-09