ДАШТ-2018: Путин хорватчуудад ялагдсан шигшээ багаа баатрууд хэмээв
2018-07-09

ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ амжилттай зохион байгуулагдаж байна. Эзэн орны тамирчид болох ОХУ-ын шигшээ баг, Хорватын шигшээ багт ялагдал хүлээснээр шөвгийн 4-т шалгарч чадаагүй юм.

 

 

Энэ жил оросууд төсөөлж байснаас илүү амжилт үзүүлж, нутаг нэгтнүүдээ баярлуулсан билээ.

 

Хэдий зорилгоо биелүүлж, аваргыг цомийг өргөж чадаагүй ч гэлээ түүхэн амжилтын эзэн болцгоосон багийнхандаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баяр хүргэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Кремлийн тэргүүн өчигдөр “Хорватын шигшээ багийг ялж чадаагүй ч гэлээ та бүхэн баатрууд билээ. Та бүхэн бүх хүчээ дайчилсан. Та нараар бахархахаас өөр замгүй” хэмээн хэлжээ.

 

Тэрбээр ОХУ-Хорватын шигшээ тоглолтыг дэргэдээс нь үзэж, багаа дэмжсэн талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песклов мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин