Монгол Улсын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдлээ
2018-07-09

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдлээ. Эх орны дийн засаг болон Уул уурхайн салбарт өндөр хувь нэмэр оруулсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн мянга мянган ажилтнуудын төлөөлөл болгож, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээл, идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн өрмийн машинч Батхүүгийн Батбаярт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зүүж өгөв.

 

 

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмын босгон дээр өрмийн машинч Б.Батбаяр ийн хөдөлмөрөө үнэлүүллээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Эрдэнэтийхэн мундаг шүү.Тэд ГОК- оо ийм болтол хөгжүүлсэн. Даанч Элбэгдорж тэргүүтэй АН-ы хулгайчууд 49%- ий нь идэх гээд улайраад, чичрээд дайраад байдаг
2018-07-09
Turbat:
Нутгийн дүү Б. Батбаярдаа төрийн өндөр шагнал Хөдөлмөрийн баатар цол хүртсэнд баяр хүргэж цаашдийн нь ажилд улам өндөр амжилт хүсэж дүүдээ болон гэр бүлд чинь аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
2018-07-09
ИРГЭН:
БАЯЛАГ БҮТЭЭХ, ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ САЛБАРТ ХӨЛСӨӨ ДУСЛУУЛАН ЗҮТГЭСЭН ЖИНХЭНЭ БААТАР ТӨРЛӨӨ. БАЯР ХҮРГЭЕ.
2018-07-09