Шагийн билет 150 мянган төгрөгийн үнэд хүрчээ
2018-07-09

 

 

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбар энэ сарын 7-ноос буюу өнгөрөгч бямба гарагаас худалдаалагдаж эхэлсэн.

 

Наадмын тасалбаыг Нийслэлийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” экспо, ЧГД-т байрлах “Оргил” худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвөөр борлуулж байна.

 

Наадмын багц тасалбарын үнэ нэмэгдээгүй 16-24 мянган төгрөгийн үнэтэй хэвээр байна. Суудлын тоо хангалтгүйн улмаас наадмын тасалбарыг өндөр үнээр дамлан зарах явдал ихээр гардаг. Энэ жил шагийн билет 100-150 мянган төгрөгийн үнэд хүрчээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ТА нар болиоч ээ шагчдаа дэмжээд байгаа юмуу хайшаа юм бэ Тэдгээр хүмүүсий бариад болиулах хэрэгтэй ш дээ Цаана н билетийн касс дарга нар л байгаа ш дээ
2018-07-09