Үс засуулахад тохиромжгүй
2018-07-10

 

 

Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 10. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 27. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин туулай өдөр.

 

Өдрийн наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр гэмтнийг шийтгэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
мал сэтгүүлэнцэрээ үс зауулахад маш сайн өдөр,зөв уншиж,зөв хуулж ч чадахгүй .....сдаа юмдаа
2018-07-10