Түймрээр байшингаа алдсан хосын сэтгэл хөдөлгөм агшин
2018-07-10

АНУ-ын Калифорни мужийн Санта Барбара хотноо өнгөрөгч долоо хоногт ойн түймэр дэгдэж, олон өрх байшингаа алдахад хүрчээ. Уг түймрээр байшингаа алдсан Рао, Тиффани нар өчигдөр Санта Барбара хотноо очиж, шатсан байшингийнхаа суурин дээр ирцгээсэн байна.

 

 

Сонирхолтой нь Рао байшингийнхаа галын өрөө байх хэсгээс эхнэрийнхээ хуримын бөгжийг олсон аж.

 

Хос уг байшинд гурван жил амьдарсан бөгөөд найман сарын өмнө гэрлэжээ. Хос түймрийн үеэр 14, 12 настай хоёр охин болон гэрийн тэжээмэл амьтдаа аварч, улмаар аюулгүй газар очсон гэнэ. Тэд байшингаасаа ганц ч зүйл авч яваагүй бөгөөд ийнхүү хуримын бөгжөө олжээ.

 

Рао эхнэртээ гэнэтийн бэлэг барьж, түймрээр алга болгосон хуримын бөгжөөр нь дахин гэрлэх санал тавьсан байна.

 

 

Тэрбээр “Тиффани бол миний мэдэх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй. Тэр бол миний гэр бүлийг нэг бүхэл болгодог. Тэр намайг хайрладаг учир би үргэлж инээмсэглэлээр дүүрэн байдаг” хэмээн хэлжээ.

 

Нөхөр нь дахин гэрэл санал тавихад Тиффани “Мэдээж хэрэг. Бид бүх зовлон бэрхшээлийг даван туулж чадна” хэмээсэн байна.

 

Санта Барбара хотын Онцгой байдлын газрын хэвлэлийн төлөөлөгч Майк Элиассо хосын дахин давтагдашгүй агшинг фото хальснаа буулган, улмаар гэрэл зургийг нь албан ёсны твиттер хуудастаа нийтэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин