Шатаж байсан цахилгааны утсыг аюулгүй болгожээ
2018-07-10

Цагдаагийн байгууллагад ХУД-2 хороо, Эрлийн автобусны буудлын хотруу явдаг талын явган хүний зам дээр цахилгааны утас ил гарсан, уг утаснаас утаа гарч байна гэсэн мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн хэлтсээс очиж шалгажээ.

 

 

Шалгалтаар тус газарт үйл ажиллагаа явуулдаг хоёр ТҮЦ байсан ба хаалттай хүнгүй байсан аж. Иймд Эрчим хүчний яамны диспечртэй холбогдоход "Манайд дуудлага ирсны дагуу Баруун бүсийн бригад очиж ажилласан. ТҮЦ ажилуулдаг хүмүүс тог татсан байсныг салгаад аюулгүй болгосон гэж мэдэгдсэн байна. 

 

Сүүлийн өдрүүдэд хоёр ч хүүхэд тог, цахилгааны улмаас амь насаа алдаад байна. Иймд цахилгааны ил гарсан утас, шалбархай хэсэг зэрэг эрсдэлтэй хэсгүүдийг дахин нэг шалган өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган ажиллахыг мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхааруулж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ayulgui bolgoson ni yamai daa, harin yamar arga hemjee avch ene zambaraagui baidlaa yanzlah um be ????
2018-07-10