Зам тээврийн ослын улмаас гурван хүн нас баржээ
2018-07-10

Зам тээврийн ослын улмаас гурван хүн нас баржээ.

 

 

Төв аймгийн Баянхангай сумын нутаг Цов хангай гэх газар өчигдөр /2018.07.09/ 17.00 цагийн орчимд асфальтан замд амины Nissan Cube маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 78 настай Б, зорчигч 28 настай А, 72 настай Г нарын 3 хүний амь нас хохирч, 1 хүн хүнд гэмтсэн хэрэг гарчээ. Гэмтсэн иргэнийг ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

 

УБ хотоос хөдөө орон нутгийг чиглэсэн хөл хөдөлгөөн ихсэж жолооч нар хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож үүрэглэх, урсгал сөхөр зэрэг зөрчлөөс болж осол хэрэг ихээр гарч байна. Иймд жолоочид анхаарал болгоомжтой, дүрмээ баримтлаж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин