Рагбигийн шигшээ багийг "Ард санхүүгийн нэгдэл" ХК ивээн тэтгэнэ
2018-07-10

 

“Ард Санхүүгийн Нэгдэл" ХК нь Монголын рагбигийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан 2018 оны Монголын Рагбигийн шигшээ багийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.  

 

Гэрээг Монголын Рагбигийн холбооны ТУЗ-ийн гишүүн П.Батбаяр, “Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар байгуулав. Гэрээний дагуу “Ард Санхүүгийн Нэгдэл" ХК нь Монголын Рагбигийн холбоотой 2018-2019 оныг хүртэл хамтран ажиллах юм.

 

Хамтын ажиллагааны хүрээнд Монголын Рагбигийн шигшээ баг 2018 оны тавдугаар сар 16-19-ний өдрүүдэд Казахстан улсын Алмати хотод зохион байгуулагдсан Ази тивийн Төвийн бүсийн гуравдугаар дивизийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож гуравдугаар байрын цомын эзэд болсон билээ.

 

Монголын Рагбигийн шигшээ багийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллахаар болсон “Ард Санхүүгийн Нэгдэл ХК”-ий нийт хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

  

 

 

Shuud.mn
Сонин хачин