Хязаалангийн уралдааны үеэр хүүхэд мориноос унаагүй
2018-07-10

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам хязаалан морьдын уралдаанаар эхэлсэн. Уг уралдааны үеэр морь унаж уралдсан уралдаанч хүүхдүүд унаж, бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.

 

 

Энэ жилийн хязаалангийн уралдаанд нийт 346 хурдан хүлэг бүртгүүлснээс унаач хүүхдийн хамгаалалтын хэрэгсэл бүрэн бус, даатгалд хамруулаагүй, эцэг эхийн зөвшөөрөл аваагүй, бүртгүүлээгүй зэрэг шалтгаанаар 236 морь шандас сорив. Уралдааны үеэр уралдаанч хүүхдүүд унаж, бэртсэн тохиолдол гараагүй байна. Морьдыг гараанаас гарахад нийт 7 машин дагасан бөгөөд тав нь уралдааныг шууд дамжуулж буй телевизийн автомашин байжээ. 

 

Наадмын эхний өдөр хурдан морь унаж уралдахаар 400 гаруй хүүхэд цахим бүртгэлд бүртгүүлсэн байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Zaa ashgui dee. Zuv zuv ehneesee zuv zohih yosnii shaardlaga taviad durem jurmaa murduuleed yavbal alsdaa sain.
2018-07-10