Жуулчин та Монголд зочлохоосоо өмнө заавал мэдэх ТАВАН зүйл
2018-07-11

Эртний уламжлалаа авч үлдсэн цөөхөн орны нэг бол Монгол Улс билээ. Тус улсад жил бүрийн долоодугаар сард үндэсний их баяр наадам болох Эрийн гурван наадам зохион байгуулагддаг. Жуулчид ч уг баярыг ойроос үзэхээр сүүлийн жилүүдэд Монгол руу хөлгийн жолоо татах нь ихэсчээ. Тэгвэл Монголд зочлохоосоо өмнө заавал мэдэх ёстой зүйлсийн жагсаалтыг “www.worldnomads.com” сайт мэдээллээ.

 

 

Наадмын нээлт

 

Наадмын нээлтийн ёслолын ажиллагаа олон ч гайхамшигтай урлаг, спортын тоглолт зохион байгуулагддаг. Яг л Америк хөлбөмбөгийн тоглолтын өмнөх урлагийн тоглолтыг санагдуулам. Гэхдээ наадмын нээлт болон Америк хөлбөмбөгийн нээлт хоёр өөр ертөнц. Эрийн гурван  наадмаар бөхчүүд барилдаж, хурдан морь уралдаж, харваачид цэц мэргэнээ үздэг. Чингис хааны үед харваачид цэц мэргэн байсан нь дэлхийд алдаршихад тусалсан. Гэхдээ цаг хугацааны эрхээр уг нум сум өөрчлөгдөх болжээ. 

 

 

4х4 чулуу

 

Та үүнийг шууд утгаар нь ойлгож болно. Монголд маш цөөхөн зам байдаг бөгөөд зарим үед хучилтгүй, шороон замаар явах нь элбэг. Энэ нь жуулчдад шинэ содон санагдах нь бий.

 

Цаг агаарын хувьд тогтворгүй

 

Тал газар модод цөөхөн. Говь цөлд ч гэсэн модод цөөхөн. Тиймээс салхины хүчийг сулруулах зүйл эдгээр газруудад тун бага. Тиймээс гэнэтийн цаг уураас хамгаалахын тулд та ороолт, малгай, нарны тос зэргийг авч явах шаардлагатай. Эдгээр зүйлс маш бага зай эзэлдэг.

 

 

Монголчууд адуундаа их хайртай

 

Хэрвээ та Монголд жуучлалаар очсон бол нүүдэлчин малчидтай уулзаж, зөвлөгөө авах хэрэгтэй. Мэдээж хэрэг тэдэнтэй уулзахаас гадна адуу хөлсөлж авч болно. Монгол адуунууд бага зэргийн танхай, догшин. Та таван ам.доллароор морь хөлсөлж, аялалаа илүү зугаатай болгох боломжтой. Танд бага насны хүүхдүүд зааварчилгаа өгч болно. Учир нь монгол адуунууд эзнийхээ үгэнд сайн ордог.

 

 

Сүүн бүтээгдэхүүн чухал ач холбогдолтой

 

“Та гэрт орохоосоо өмнө заавал “Нохойгоо” хэмээн орилж, өөрийгөө ирсэн гэдгээ гэрийнхэнд нь мэдэгдэх хэрэгтэй. Таныг ийнхүү хэлэхэд эзэд гэрээс гарч ирж, нохойгоо хорьж, таныг гэртээ урих болно. Гэрийн эзэгтэй хоол, цай өгвөл заавал баруун гараараа аваарай.

 

 

Нүүдэлчин айлууд их зочломтгой бөгөөд бүх хүнийг найрсагаар угтан авдаг. Хөдөөний айлууд ихэвчлэн хонь, үхэр болон ямааны мах болон цагаан идээг хүнсэндээ өргөн хэрэглэдэг. Монголчууд эрт дээр үеэс тэмээ, адуу, үхэр, хонь, ямааны сүүг ашиглах аргыг нэвтрүүлсэн. Тэд малын сүүгээр сүлсэн цай, ааруулыг жуулчдад санал болгодог. Мөн айраг, чихэрлэг эсвэл исгэлэн ааруулыг өргөн хэрэглэдэг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин