Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлийн авто замыг түр хаана
2018-07-11
Гэрэл зургийг MPA.mn

 

Төрийн Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээний хойморт залах ёслолын ажиллагаа 10.00 цагт эхэлнэ.

 

Энэ үеэр Сүхбаатарын талбайн зүүн талаас Гадаад хэргийн яамны уулзвар-Шангри Ла төвийн уулзвар-Гэндэнгийн гудамж буюу Хүүхдийн ордон-Энхтайвны гүүр-Сөүл ресторан-Гандийн гудамж,Нарны замыг холбосон шинэ төмөр замын гарам-Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлийн авто замыг түр хугацаагаар хязгаарлана.

 

Жолоочид зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд хүлээцтэй, соёлтой оролцохыг уриалж байна. 

Shuud.mn
Сонин хачин