Агуйн гүнээс аврагдсан хөвгүүдийг ДАШТ-ийг үзэхийг урьсан ч татгалзсан хариу авчээ
2018-07-12

Дэлхийн хөлбөмбөгийн холбоо буюу “FIFA” өчигдөр Тайландын “Там Лаунг” агуйнаас эсэн мэнд аврагдаад буй өсвөрийн хөлбөмбөгийн багийн 12 гишүүн болон дасгалжуулагчид нь ОХУ-д зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ийг дэргэдээс нь үзэх урилга өгсөн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

 

Тайландынн аврагчид олон улсын аврагчдын тусламжтай өнгөрсөн сарын 23-наас хойш агуйн гүнд байсан бүх хөвгүүдийг дасгалжуулагчийнх нь хамтаар авраад байна.

 

Тэднийг эмнэлэгт хүргэж, яаралтай эмчилгээ хийж буй учир Тайландын талаас дээрх урилгыг хүлээн авах боломжгүй гэдгээ хариу мэдэгджээ.

 

FIFA дээрх мэдэгдлийн дараахан “Хөвгүүдийн биеийн эрүүл мэндийг нэгддүгээрт тавих нь зүй ёсны хэрэг” хэмээв.

 

11-16 насны 12 хүү болон 25 настай дасгалжуулагч нийт 18 өдрийг агуйн гүнд өнгөрүүлсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Tulug bish shdee uher mongoloo
2018-10-23
Zayagui tologuud.
2018-07-13