Шилдэг 16 харваач тодорлоо
2018-07-12
Гэрэл зургуудыг MPA.MN

 

Үндэсний их баяр наадмын сурын харваа үргэлжилж байна. Энэ жилийн сур харваанд 480 харваач өрсөлдөж, шилдэг 16 харваач тодорч, шигшээд үлдээд байна.

 

Эмэгтэй харваачдаас

 

 

Алдар Жем багийн харваач, Монгол Улсын мэргэн Д.Норжмаа 34 оноо

Мэргэн зэв клубын харваач Монгол Улсын мэргэн Г.Батзаяа 32 оноо

Баян-Улзын хишиг хоршооны харваач Б.Ганчимэг 31 оноо

Петровис багийн харваач, Монгол Улсын мэргэн Б.Лутваа 30 оноо

Энержи ресурс компанийн харваач М.Мөнх-Амгалан 30 оноо
Дорноговь аймгийн харваач, спортын мастер Сайханчимэг 30 оноо

Монде багийн харваач, Монгол Улсын гарамгай мэргэн Ч.Гандаваа 29 оноо

Есүхэй мэргэн багийн харваач, спортын мастер Г.Энхмандах 29 оноогоор шигшээд шалгараад байна.

 

Эрэгтэй харваачдаас

 

Засаг хан клубын харваач, спортын мастер Б.Дашзэвэг 33 оноо

Жем интернейшнл компаний харваач Н.Алтантулга 33 оноо

Бурхан Халдун группын харваач, спортын мастер Б.Зоригтбаатар 32 оноо

Монде компанийн харваач, Монгол Улсын мэргэн Х.Болдбаатар 31 оноо

Хангарьд клубын харваач, спортын мастер Э.Ганчулуун 31 оноо

Уурхайчин багийн харваач, спортын мастер Ж.Содномпэл 31 оноо

Монде компанийн харваач, аймгийн мэргэн Б.Хатансайхан 31 оноо

Жем интернейшнл компаний харваач Н.Алтансүх 31 оноогоор шигшээд шалгаран үлдээд байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин