Улаанбаатар
Монгол Улсын начингууд ЕСӨӨР нэмэгдлээ
10 өдөр

Монгол Улсын начин цолтнууд есөөр нэмэгдлээ. Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд улсын цолгүй 10 бөх барилдсанаас 9 нь улсын цолонд хүрлээ.

 

 

Хөвсгөл аймгийн Их Уул сумын харьяат, ДЦС-IV-ын бөх, аймгийн арслан Батбаярын Даваа-Очир улсын заан Батмөнхөөр тав давж

 

Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох улсын арслан П.Бүрэнтөгсөөр тав давж 

 

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, аймгийн арслан Шоовдорын Дарханбат улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж

 

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Шарын Мөнгөнбаатар Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан М.Өсөхбаяраар тав давж

 

Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн арслан Б.Батжаргал Дархан аварга Г.Өсөхбаяраар давж

 

Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, аймгийн арлсан Д.Амаржаргал Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж

 

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Нацагсүрэнгийн Золбоо Улсын харцага Б.Бат-Өлзийгөөр тав давж

 

Завхан аймгийн Отгон сумын харьяат, аймгийн арслан Т.Бэгзсүрэн Булган аймгийн Сайхан сумын харьяат, Улсын заан Н.Түвшинбаяраар давж

 

Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, аймгийн арслан Ц.Бямба-Очир Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболдоор давж, Монгол Улсын НАЧИН боллоо.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин