Говь-Алтай аймгаас МЭРГЭН төрлөө
2018-07-12

Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа өндөрлөж, Монгол Улсын мэргэн цолтон төрлөө. Энэ жилийн наадамд 480 харваач оролцож, цэц мэргэнээ сорив.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Эрэгтэй харваачдаас Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, Засаг хан клубын харваач, спортын мастер Баатарын Дашзэвэг 37 оноогоор түрүүлж, Монгол Улсын мэргэн боллоо. Ийнхүү Алтай нутгаас анхны эрэгтэй Мэргэн цолтон төрж байна.

 

Харин эмэгтэй харваачдаас Увс аймгийнТэс сумын харьяат, улсын мэргэн Дамирангийн Норжмаа 37 оноогоор түрүүлж, Монгол Улсын Даян мэргэн цолны болзлыг хангалаа.

 

Энэ жилийн наадмаар нийт 16 шинэ цолтон төрсөн юм.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
док:
Gowi altain bugatiihan mergentei bas ulsiin nachintai bolloo mundag shuu bayar hurgey
2018-07-15