Төөрсөн 12 хүүхдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өглөө
2018-07-12

Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хэв журмын хамгаалалт болон авто, явган, морьт эргүүлд үүрэг гүйцэтгэн наадамчин олны аюулгүй байдлыг ханган гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

 

 

Өдрийн 17 цагийн байдлаар 12 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн бөгөөд одоогоор ноцтой гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна.

 

Наадамчин олон Та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хулгайлах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин
Равдан:
Хүүхдүүддээ анхаарал халамж тавихгүй, авулгүй бадлын нь хангахгүй морь бөх архи айраг хуушуур эргүүлж явсан эцэг эхчүүдийн нэрийг олон нийтэд зарлаж байя.
2018-07-13