ЦЕГ: Хэрэг зөрчилгүй наадлаа
2018-07-13

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Дархан-Уул аймгийн 57 жилийн ойн баяр наадмыг 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 11 өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх үеийн хамгаалалтыг цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн зохион байгууллаа.

 

 

Морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулан 113 хүүхдийн бүртгэлийг явуулж, хамгаалалтын хувцсыг бүрэн өмсүүлж, даатгалд хамруулан унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулан ажилласнаар ямар нэг зөрчил дутагдал гараагүй.


Баяр наадмын өдрүүдээр бага насны хүүхдүүд төөрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан нийт 650 хүүхдэд цагдаагийн алба хаагчдын утасны дугаартай бугуйвчийг зүүж өгсөн. Баярын өдрүүдээр төөрсөн 10 хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийг олж хүлээлгэн өгсөн. Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах талаар сэрэмжлүүлгийг иргэд олон нийтэд тогтмол хүргэсэн.

 

“Хараа голын эргээр хөдөлгөөнт болон явган морьт эргүүл хяналт шалгалтыг өдөр бүр ажиллуулан гол усны үер, насанд хүрээгүй хүүхдүүдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлгийг тогтмол өгч, 2500 иргэнд гарын авлага материал тараан өгч эргүүлийг тогтмол ажиллуулж байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
mash saihan medee baina, mongolchuuddaa eryl enhiig hysie
2018-07-14