Улаанбаатарт усархаг бороо орно
2018-07-15

 

Гэрэл зургийг MPA.mn

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Алтайн өвөр говиор 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Алтайн өвөр говиор 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө сэрүүсч 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө сэрүүсч 18-23 хэм дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр,  борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33хэм дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 13-18 хэм, нутгийн зүүн хэсгээр 19-24 хэм, өдөртөө Дундговийн нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ахиухан хэмжээний бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө сэрүүсч 18-20 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин