Үс засуулбал эд малтай, баялаг төгс болно
2018-07-15

 

Аргын тооллын 7 сарын 15. Адъяа гараг. Билгийн тооллын 3, Үнэг одтой шар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 12 минутанд мандан, 20 цаг 49 минутанд жаргана.

 

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв зүйлд хянаар хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх , цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. 

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай, баялаг төгс болно. 

Shuud.mn
Сонин хачин