Сэрэмжлүүлэг: Дөрвөн настай хүүхэд усанд осолджээ
2018-07-15

Дөрвөн настай хүүхэд усанд живж, амь эрсэджээ.

 

 

Тодруулбал өчигдөр /2018.7.14/ 14.00 цагийн орчимд ХУД-ийн нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүр орчим, Туул голоос дөрвөн настай хүүхэд усанд живсэн байдалтай олджээ. 

 

Хүүхэд урсаж буйг харсан иргэн Цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр тухайн өдрийн 18.00 цагийн орчимд ар, гэрийнхнийг олж тогтоосон байна.

 

Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орж, Туул гол үерлэсэн тул иргэд, олон нийт амралт зугаалгаар явахдаа анхаарал, болгоомжоо дээшлүүлж, бага насы хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Yamar hetsuu teneg ard tumen bee huuhed l hohirohiin uhej hatsan yumshig l ter ayaaraa golruu yavna tend ochson bol ur huuhduudee mash sain anhaarch bailda hairan ireedui bolson huuhduud mini
2019-07-19
ХҮҮХДҮҮДЭЭ САНААТАЙГААР ХОРЛОЖ БАЙГАА МЭТ СЭТГЭГДЭЛ ТӨРНӨ.ХИЧНЭЭН НЯЛХ ХҮҮХЭД УСАНД ЭНДЭЖ БАЙНА АА...АЙМШИГ
2018-07-15