"МӨР" бүтэн Ш.Мөнгөнбаатар
2018-07-15

 

Гэрэл зургийг MPA.mn

 

2011 оны сар шинийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул,“Алдар” спорт хороо, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар түрүүлсэн нь саяхан мэт санагдаж байна. Учир нь тэр жилийн тэр өдрөөс хойш ард түмэн түүнийг улсын цолонд ойрхон бөх гэж Улсын наадмын таавар бүрийд дээгүүр нэрлэн, өндөлзөж хүлээсэнсэн. Олны хүлээлт талаар болсонгүй. Өнөө жилийн Улсын баяр наадамд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар дүүрэн барилдаж, Улсын харцага цол хүртлээ. Нутгийнхан нь төдийгүй бөхөд хайртай Монгол түмэн шинэхэн харцагаа "Уухайс" хэмээн өндөлзөж тосов. 

 

Одоогоос хоёр жилин өмнө буюу Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаар олон түмэн түүнийг үгүй дээ Улсын начин цол хүртэнэ гэж мөн ч их итгэж, хүлээсэн. Гэвч Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын начин Д.Анар гэх шавилхан залууд барьц сонгуулаад олны итгэлтэй хамт өвдөг шороодчихсон. 

 

Уг наадмын дараа Сүхбаатар аймгаар овоглодог Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Ай.Төмөр-Очир “Мөнгөнбаатарийн маань нас явчихлаа. Уг нь монгол бөхөд жудаг гэж нэг юм бийсэн. Улсын алдар цолтой бөхчүүдийн хэн нь ч гэсэн амлаад цолонд хүргэхэд “Мөнгөөр начин төрүүллээ гэж хэлэхгүй” дээ. Гэвч энэ залууг амлаад өгчих жудагтай аавын хүү байдаггүй юм байна” хэмээж байсан удаатай. 

 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, зууны манлай бөх Х.Баянмөнх аварга “Тавын даваа гэдэг хамгийн хэцүү. Энэ давааг л гаталчих юм бол сайн бөх цаашаа торолгүй явчихна” гэж Ч. Санжаадамба аваргын тухай, дараа нь Ш.Мөнгөнбаатар арслангийн тухай хэлж байсан. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ улсын баяр наадамд таван удаа үзүүрлэж, тавууланд нь Б.Бат-Эрдэнэ аваргад өвдөг шороодсон байдаг. Ийм юм болчих вий дээ гэж бөхийн хорхойтнууд Ш.Мөнгөнбаатарт  санаа зовж байлаа. Зовсондоо эсвэл өмөлзөж, өмөөрсөндөө “Тэр үнэхээр сайн бөх гэдгээ олон жил харууллаа. Өөрийнхөө хүчээр Улсынхаа баяр наадамд зодоглож тавын даваанд таван удаа бүдэрлээ. Даанч түүнд дэмжлэг алга. Санхүүгээр болон ам авчих, тахимаа өгчих нутгийн том цолтой бөх алга” хэмээж байсан. 

 

Гэсэн ч Ш.Мөнгөнбаатар начин цолыг гуйж биш "гуядаж" авлаа. Үүнийгээ ч бататгах шиг харцага цол хүртлээ. Ш.Мөнгөнбаатар харцага цол хүртээд хэвлэлд ярилцлага өгөхдөө хоолой зангируулж харагдсан. Олон жил ард түмнээс "Найраагүй арслан" гэдэг үгийг сонсож, итгэлийг нь дааж, мөр бүтэн явсандаа тэр хоолой зангируулсан биз. 

 

Харцага одоо 36 настай, харьж яваа бөх. Гэхдээ л ир нь мохоогүй, шижигнэсэн барилдаан үзүүлж, элгэн садан, ард түмнээ эрхгүй баярлууллаа. Олон жил түмнийгээ баярлуулаарай ХАРЦАГА АА

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Аюуш:
Эр хүн гэдэг чинь энэ дээ хө
2019-02-05
demjigch:
Mungunbaatart bayar hvrgie, olon jil harj demjij bsan buh maani ulsiin tsol avaad saikhan naadam bolloo, amjilt hvsie,
2018-07-16
зочин:
цор ганц найраагүй начин даа
2018-07-16
Цогт:
Баяр хүргэе
2018-07-16
Uamarch baisan nairaagui nachin tsolond hurch boldogiig haruullaa. Buhiin devjee tsever ariun shudraga ursulduunii talbar baig
2018-07-15
Зочин:
Баяр хүргэе?
2018-07-15
Зочин:
Энэ ямар суртал ухуулга яваад эхлэв, ингэх тусмаа л ноотой байдаг даа
2018-07-15
zochin:
Bayar hurgie.
2018-07-15
од:
мөнгөбаатар мундаг шүү олон жилийн хөдөлмөр гуйж биш гуядаж авсан монгол улсын харцага цолтон баяр хүргэе
2018-07-15
dok:
Mongonbaatar mongol bohod huwisgal hiilee nairaagui tsol yaj awdagiig haruullaa
2018-07-15
Үзэгч:
Мөнгөөр биш мөнчигрөөрөө цолонд хүрсэн бөхдөө баяр хүргэе! Гуйж биш гуядаж авсан цолтой явах даанч бахархалтай, Мөнгөнбаатар минь.
2018-07-15
zochin:
Usuhbayr zaan geed bulgany uur neg buh bii l dee, tegehdee olon jil ulsyn tsol avaasai gej bodoj baisan saihan barildlaa 4-n davaand hangai davsan ni barag hoyor davaatai tentsene shuu
2018-07-15
zochin:
usuhbayar zaan geed Bulgany uur neg buh bii l dee, tegehdee Mungunbaatartaa bayar hurgeye olon ulsyn tsol avaasai gej husej baisan 4-n davaand hangaig davsan ni barag hoyor davaatai tentsene shuu
2018-07-15
Энэ бөхөд үнэндээ баяр хүргэе.
2018-07-15
Usuhbayar zaanaar nachin awsan shuu dee setguulch nar gej hagas medrelt nuhduud bhiimaa
2018-07-15
Иргэн:
Өсөхбаяр өөр хүнийг, тухайлбал Мөөеө аваргын хүргэн Батжаргалыг начин болгосон шүү, бичиж байгаа зүйлээ үнэн зөв, судалгаатай бичиж сур гэхээс өөр хэлэх үг алга даа. Таамгаар биш, 5-ын даваа юу боллоо гэж эргэж нэг харахаас юундаа залхуурдаг байна аа!!!!!
2018-07-15
zochin:
Usuhbayr zaan geed bulgany uur neg buh bii l dee, tegehdee olon jil ulsyn tsol avaasai gej bodoj baisan saihan barildlaa 4-n davaand hangai davsan ni barag hoyor davaatai tentsene shuu
zochin:
usuhbayar zaan geed Bulgany uur neg buh bii l dee, tegehdee Mungunbaatartaa bayar hurgeye olon ulsyn tsol avaasai gej husej baisan 4-n davaand hangaig davsan ni barag hoyor davaatai tentsene shuu
Mongol eriin uner uneheerbdgiim shuu ahtaigaa uulzaarai bi shanagan 5 iinh
2018-07-15
Unshigch:
Uneheer unen shudarga barildaj absaan, tumen olnii nuden deer nairaa hiilgui barildsan daa. Bayar hurgie, iim l barildaaniig uzeh gedeg yumdaa naadamchin olon
2018-07-15
Unshigch:
Uneheer unen shudarga barildaj absaan, tumen olnii nuden deer nairaa hiilgui barildsan daa. Bayar hurgie, iim l barildaaniig uzeh gedeg yumdaa naadamchin olon
2018-07-15
Зочин:
Баяр хүргэе. Даруухан, тайван , түвшин, сайхан эр. Олон хүний хүслийг гүйцээлээ.
2018-07-15
од:
мөнгөбаатар мундаг шүү олон жилийн хөдөлмөр гуйж биш гуядаж авсан монгол улсын харцага цолтон баяр хүргэе
dok:
Mongonbaatar mongol bohod huwisgal hiilee nairaagui tsol yaj awdagiig haruullaa