Амиа золиослогч этгээд 100 гаруй хүний аминд хүрчээ
2018-07-15

Пакистанд энэ сарын  25-нд зохион байгуулагдах сонгуульд зориулан байгуулсан санал хураах байруудын ойролцоо террорист халдлага зохион байгуулагдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг халдлагын улмаас 100 орчим хүн амиа алдсан гэдгийг Засгийн газраас уламжлав. Мастунг хотын санал авах байруудын ойролцоо амиа золиослогч этгээд амиа егүүтгэж, олон хүнийг хохироожээ.

 

Энэхүү халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл хүлээсэн гэнэ.

 

Тус улсад 2014 оноос хойш дээрх шиг олон хүн хохирсон халдлага бүртгэгдээгүй аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин