Аж үйлдвэрийн цогцолборт гал гарч, 19 хүн амиа алджээ
2018-07-15

БНХАУ-ын Сычуан мужид үйл ажиллагаагаа явуулах аж үйлдвэрийн цогцолборт гал гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг гэнэтийн ослын улмаас 19 хүн амиа алдаж, 12 хүн шархадсан талаар албаныхан өгүүлэв.

 

Гал сөнөөгчид түймрийг бүрэн унтраасан байна. Албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж буй бөгөөд “Үйлдвэрт ямар шалгааны улмаас гал гарсан нь тодорхойгүй байна” хэмээн мэдэгджээ.

 

Тяньжин  хотноо өнгөрсөн 2015 онд химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, 173 хүн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин