Үс засуулбал бие эрхтэний хүч сайжирна
2018-07-16

 

Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 4. Сумъяа гараг. Бага морь одтой, долоон улаан мэнгэтэй, шарагчин тахиа өдөр.

                       

Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

 

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтэний хүч сайжирна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Одоо ийм мухар сүсгийн юм бичихээ болио.Хэдэн хялгас хэзээ ч засуулсан ч болно ш дээ
2018-07-16