Бяцхан ханхүүгийн шинэ ГЭРЭЛ ЗУРГУУД
2018-07-16

Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын отгон хүү Луис ханхүүг өнгөрсөн долоо хоногт загалмайлсан билээ.

 

 

Кенсингтон ордон өчигдөр бяцхан ханхүүг залгалмайлсны дараа авахуулсан хатан хааны гэр бүлийн дөрвөн зургийг албан ёсны цахим хуудастаа нийтэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

 

Эхний зураг дээр ханхүү ээж, гүнж Кейт Миддлтоны хамтаар авахуулсан бол дараагийн зураг дээр зөвхөн гэр бүлээрээ авахуулжээ.

 

 

Харин сүүлийн хоёр зураг дээр ханхүү эмээ болон ээжийнхээ гэр бүлийн гишүүдтэй зургаа авахуулсан байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин