Хөвгүүд аврах ажиллагаанд оролцож байхдаа амиа алдсан аврагчийг дурсав
2018-07-16

Тайландын “Там Лаунг” агуйн гүнд 17 өдрийн турш байсан өсвөрийн хөлбөмбөгийн 11-16 насны 12 хөвгүүн болон 25 настай дасгалжуулагчийг олон улсын хамтарсан аврах алба амжилттай гаргаад буй.

 

 

Дасгалжуулагч болон хөвгүүдийг тусгайлан эмчилж байна.

 

Тэгвэл эмчилгээ хийлгэж буй хөвгүүд аврах ажиллагаанд сайн дураараа оролцож байхдаа амиа алдсан Самарн Кунанд талархлаа илэрхийлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Хөвгүүд амь эрсдсэн аврагч эрийн хөргийн зургийг зурж, “Таны баатарлаг үйлсийг хэзээ ч мартахгүй, үргэлж санаж явах болно” хэмээн хэлжээ.

 

Кунан амиа алдахаасаа өмнө хөвгүүдтэй уулзсан бөгөөд тэрээр “Сайн хөвгүүд” хэмээн хэлсэн гэнэ.

 

Тэрээр буцах замдаа хүчилтөрөгчийн дутагдалд орж, эмнэлэгийн яаралтай тусламж авч чадалгүйгээр амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
балай тэмэмэлүүдээс болж хүн нас баржээ. ямар хариуцлага тооцох вэ
2018-07-16