Өнөөдөр Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр
2018-07-16

 

Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Одоогийн Энэтхэгийн Утар мужийн эртний түүхт томоохон хот Барнасийн хотын хойд захад Чоукханди суварганы туурь байх тэр газар Бурхан багш анх таван шавьтайгаа уулзжээ. Тэгэхдээ түүний хойд талд чулуун хүрээ суудал дээр таван шавьдаа анхны номын хүрдээ эргүүлжээ. Энэ нь “Хутагтын дөрвөн үнэн” хэмээх алдарт сургаал аж. Тиймээс энэ өдрийг Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр хэмээн тэмдэглэдэг юм байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин