ФОТО: Түмнээ баясгасан хурдан хүлгүүд
2018-07-16
Гэрэл зургийг MPA.mn

 

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам хур бороотой, хурдтай, айрагтай өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Энэ жилийн баяр наадмын хурдан морины уралдаанд шандас сорьж, Хүй мандлын дэвжээнд тоос өргөсөн хурдан хүлгүүдийн гэрэл зургийг тоймлон хүргэе.

 

Хурдан азарганы уралдаанд 153  хүлэг шандас сорьсон. Үүнээс Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Б.Баттөрийн халиун азарга түрүү магнайд хүрдалж, торгон жолоо өргүүлэв. Аман хүзүүнд  Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат О.Батбилэгийн хүрэн халзан азарга, айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Д.Баянбатын хонгор азарга, айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат Н.Атарбаярын зээрд халзан азарга, айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын алдарт уяач Д.Ганхуягийн хар азарга тус тус хурдалсан.

 

Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хурдан их насныы морьдын уралдаанд 330  гаруй хүлэг шандас сорьсноос Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Ш.Мөнгөншагайн зээрд, Төв аймгийн Батсүмбэр сумын Б.Саянсанаагийн хээр, айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын МУ-ын Алдарт уяач Б.Лхагва-Очирын хонгор халзан, Завхан аймгийн Дөрвөлжин сумын МУ-ын Манлай уяач Д.Баяраагийн хүрэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Макс групп, МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын хүрэн айргийн тавд хурдалсан юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хурдан соёолон морьдын уралдаанд 197 гаруй хүлэг шандас сорьж, түрүү магнайд Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат А.Билгүүтэйгийн хонгор халзан соёолон хурдалж, түмэн олноо баясгав. Аман хүзүүнд Завхан  аймгийн Мандал сумын харьяат  Ц.Мөнхуягийн цавьдар, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Д.Ганхуягийн хээр, айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгат сумын харьяат З.Мэндсайханы хонгор, айргийн тавд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Г.Хадхүүгийн хар соёолон тус тус хурдаллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ жилийн хязаалангийн уралдаанд 346 хурдан морь бүртгүүлснээс 236  шандас сорьсон. Үүнээс Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд хурдалж, түмэн олноо баясгалаа. Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Тод манлай уяач Д.Хишигжаргалын хүрэн, айргийн гуравт Увс аймгийн Тэс сумын харьяат Ц.Дамдин-Ядамын цоохор үрээ, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат уяач, З.Шижирбатын бор хязаалан, айргийн тавд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр үрээ тус тус хурдаллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ жилийн шүдлэнгийн уралдаанд 200 гаруй хурдан хүлэг шандас сорив. Үүнээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайгийн бор үрээ түрүүлэн орж ирж, түмэн олноо баясгалаа. Аман хүзүүнд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Б.Норовсамбуугийн халиун үрээ, айргийн гуравт Сүхбатаар аймгийн Түмэнцогт сумын харъяат С.Гантөмөрийн хул үрээ, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Л.Очирсүрэнгийн хул үрээ, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хээр үрээ тус тус хурдаллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn


Дааганы уралдаанд 261 даага бүртгүүлснээс 112 даага 11 км-д уралдлаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын Н.Баярхүүгийн хүрэн даага Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдааны түрүүг авчээ. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Т.Төрмөнхийн хүрэн, Хөвсгөл аймгийн Тариалан сумын П.Батбаярын хээр, Ховд аймгийн Мянгад сумын Б.Энхбаярын халтар, Увс аймгийн Зүүнговь сумын Б.Норовсамбуугийн хүрэн халзан даага айргийн тавд оржээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Mongol morid haragdhgui bn ihenh l irliiz tsustai aduu nn
2018-07-17