Агуйгаас хөвгүүдийг аварсан Британийн шумбагчийг доромжлов
2018-07-16

Тайландын “Там Лаунг” агуйд 17 өдрийн турш байсан хөвгүүдийг дасгалжуулагчийнх нь хамтаар авраад байна.

 

 

АНУ-ын тэрбумтан Илон Маск олон өдөр харанхуйд байсан хөвгүүдийг аврахад голлох үүргийг гүйцэтгэсэн Их Британийн шумбагч Вернон Ансворт тэргүүтэй аврагчдыг буруутгасан жиргээг өөрийн твиттер хуудастаа нийтэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

Хөвгүүдийг агуйн гүнд эсэн мэнд байгаа гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсны дараахан тэрбумтан эр тэднийг аврах төлөвлөгөөг танилцуулж, аврагч болон техник хэрэгслээ Тайланд руу илгээсэн. Харамсалтай нь тэрбумтаны багийг аврах ажиллагаанд оролцуулаагүй бөгөөд тенхик төхөөрөмжийг нь ашиглаагүй юм.

 

Үүнд уурссан Илон Маск твиттертээ шумбагчийг “Хүүхэд сонирхогч” хэмээжээ.

 

Вернон Ансворт аврах ажиллагааны үеэр тэрбумтан эрийг тусламжийг “PR” хэмээгээд “Энэхүү амь өрссөн ажиллагаанд оролцох нэрээр өөрийнхөө нэр хүндийг өргөхийг санаархаж байна” хэмээн хатуухан мэдэгдсэн юм. Тэрбээр мөн “Илон Маскийн илгээсэн машин агуйд 50 метр орчим яваад л гацах эрсдэлтэй байсан учир аврах ажиллагаанд оролцуулаагүй. Тэр агуйд ажиллахыг огт мэдэхгүй хүн” гэжээ.

 

Британийн шумбагч эр Тайландад олон жил амьдрахаас гадна “Там Лаунг” агуйг судалж байсан учир хөвгүүдийг агуйнаас гарах ажиллагааг удирдан явуулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин