Бяцхан шатарчдын том амжилт
2018-07-16

Шри Ланк улсын Калатура хотод зохион байгуулагдсан Сурагчдын азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцлоо.

 

Стандарт төрлийн 7 насны ангилалд Э.Зол-Учрал хүрэл медаль, А.Ану-Үжин тусгай 4-р байр, багийн дүнгээр алтан медаль, цом, Рапид төрөлд А.Ану-Үжин алтан медаль, цом, Э.Зол-Учрал мөнгөн медаль, багийн дүнгээр алтан медаль, цом, Блиц төрөлд А.Ану-Үжин мөнгөн медаль, Э.Зол-Учрал хүрэл медаль, багийн дүнгээр алтан медаль, цом авлаа.


Стандарт төрлийн 9 насны ангилалд Э.Эмүжин мөнгөн медаль, Б.Хулан хүрэл медаль, багаараа алтан медаль, цом, Рапид төрөлд багаараа хүрэл медаль, Блиц төрөлд багаараа хүрэл медаль тус тус хүртлээ. Монгол улсын баг тамирчдаас Э.Зол-Учрал, Э.Эмүжин, Б.Хулан нар Олон улсын шатрын холбооны дэд мастерын болзол хангалаа. 

Shuud.mn
Сонин хачин