"Урьхан" зоогийн газрын чиглэлд зорчихгүй байхыг зөвлөв
2018-07-16
Гэрэл зургийг MPA.mn

 

Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газрын замд буюу УБ хотоос 103-104 дэх км-т их хэмжээний усархаг бороо орсны улмаас замын зорчих хэсэгт их хэмжээний ус, шороо орж тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох боломжгүй байна.

 

Иймд жолоочид уг замыг сонгон зорчихгүй байх, аялал амралтаа түр хугацаагаар хойшлуулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө. 

 

Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн тасаг, АЗЗА компаниудтай хамтран шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин
jolooch nar
2018-07-16
shuud.mn:
Урьханы зураг биш л байна даа. shuud.mn
2018-07-16